Т.Аюурсайхан: Жинхэнэ гэмт бүлэглэл ялаас битгий мултраасай
2023-09-20

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

Энэ үеэр Т.Аюурсайхан "Анх удаагаа олон зүйлүүдийг сонсоод гайхаад, харамсаад сууж байна. Айхтар хэлмэгдүүлэлт болж байна. Эрүүгийн хуулийн 20.3 Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх бол маш хүнд зүйл заалт нь 5-12 жилийн хорих ялтай маш хүнд гэмт хэрэг.  Ийм хүнд гэмт хэрэгт холбогдуулж ял тулгах нь битгий хэл яллагдагчаар татахад үндэслэл бүхий маш ноцтой, бодит нотлох баримт хэрэгтэй. Огт нотлох баримтгүйгээр намайг яллагдагчаар татсан. Энэ заалтаар сайд болон гишүүнийхээ албан тушаалаас түдгэлзсэн. Би хууль тогтоох байгууллагад хууль тогтоогчоор ЗУРГААН жил ажилласан. Бидний баталсан хууль тогтоомжийг гүйцэтгэх шатанд замхруулж байгаа нь харамсалтай байна. Шүүгч таныг өргөсөн тангарагтаа үнэнч байж шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

 

МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо гэдгээр гэмт бүлэглэлийг төлөөлүүлж байгаад маш их харамсаж байна. Энэ хороо 2016, 2017 оноос хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хороонд маш олон залуус, эрдэмтэд оролцож байсан. Үүнийг бүлэглэл гэж байгаад харамсаж байна. 

 

Жинхэнэ гэм буруутнуудыг нь олж, хэргийг илрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Хил дамнасан наймаа, тэр их их наядын хэрэг нь хаана байгаа юм. Жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Хэргийг шударгаар шийдээсээ гэж хүсэж байна" гэлээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Женко, Хүүк, Сү-гийн дэргэд жараахай ш дээ.
2023-09-21
Иргэн:
Хулгайч нь хулгөйч, гэхдээ хамгийн том хулгайч бол биш
2023-09-21
Иргэн:
Женко, Хүүк, Сү-гийн дэргэд жараахай ш дээ.
zochin:
amisgaa mini er hvn shig bj olnii omno tsyatsga tsarail muu yarvaisan nohoin golog mini ard tumen ii omno chi tumen nugeltei
2023-09-20
Ул:
8 ишиг хулгаалаад 2жил тэгүүл 8 тэр бум ишиг хулгаалсан хүүрүүд хэдэн жил бол лалруудааа
2023-09-20