Далай тэнгист хаягдсан хуванцар хаягдлыг задлах чадвартай, генетикийн өөрчлөлттэй бакетийг Америкийн Хойд Каролинагийн их сургуулийн эрдэмтэд гарган авчээ. Энэ талаар NBC суваг мээдэлсэн байна.
Эрдэмтдийн гарган авсан, генийн өөрчлөлттэй бактери Номхон далайд хуримтлагдсан их хэмжээний хуванцарын хаягдалтай тэмцэхэд тусална гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Эрдэмтэд туршилтдаа хоёр төрлийн бактери ашигласан байна. Эхнийх нь Vibrio natriegens гэх бактери бөгөөд давсархаг усанд хурдан үрждэг бол хоёр дахь нь болох Ideonella sakaiensis нь хуванцарыг задлах ферментүүдийг ялгаруулдаг аж. Биоинженерүүд энэ хоёр бактерийг нэгтгэж, шинэ бичил биет гарган авчээ.
Эрдэмтдийн гарган авсан шинэ бичил биет нь Цельсийн 30 хэмийн дулаан нөхцөлд давстай усанд полиэтилентерефталатыг задлах чадвартай генетийн өөрчлөлттэй бактери бөгөөд дараагийн шатанд хуванцарыг задлах явцад химийн үйлдвэрт ашиглах боломжтой бүтээгдэхүүн гарган авахаар зорьж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Номхон далайд үүссэн хогон толбо нь дэлхийн далай тэнгист хуримтлагдсан хамгийн том хуванцарын хаягдал юм. Энэ хог хаягдал 1,6 сая квадрат километр талбайг эзлэж байгаа нь Францын нутгаас тав дахин том зайг эзэлсэн гэсэн үг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |