Есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан "алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа"-г эхлүүлэхээр болсноо зарлаж, улмаар Уулын Карабахын нутагт цохилт өгч эхэлсэн. Дэлхийн улс орнууд нэн даруй гал зогсоохыг уриалсан ч байлдаан үргэлжилсээр байна.
Улмаар есдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Уулын Карабахыг тойрсон нөхцөл байдлыг зохицуулах хэлэлцээг Азербайжан, Арменитай хийхээр болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
АНУ зуучлагчаар оролцон, хэлэлцээ хийх болсон талаарх мэдээлэл гарахаас өмнө Азербайжан Арменитай хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ Арменийн тал зэвсгээ хаяж, "цагаан тугаа өргөсөн нөхцөлд" буюу Арменийн тал ялагдлаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л хэлэлцээ хийнэ гэсэн болзол тавьж байв.
Уулын Карабах дахин халуун цэг боллоо
Г.Бямбасүрэн
Уншиж байна |