Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хэлэлцээ хийжээ. Энэ талаар РБК дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Касым-Жомарт Токаев У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны сэдвийг хөнджээ. Түүнчлэн Казахстан, Монголын хоёр талт харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх боломжтойг Токаев цохон тэмдэглэсэн гэж Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн тулд Засгийн газар хоорондын комиссын ажлыг идэвхижүүлж, Казахстан, Монголын ажил хэрэгч зөвлөл байгуулах шаардлагатайг Токаев онцолжээ. Уулзалтын төгсгөлд, хоёр тал харилцан айлчлал хийх талаар хэлэлцсэн гэж Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |