Нохой барьсан тарвагыг өвчиж, чанаад гэр бүлээрээ хувааж идсэн нь тогтоогдсон

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан тул Улиастай сумаас гарах хөдөлгөөнийг, Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Улиастай сумын ЗООНОЗ-ын төвөөс "Хүүхэд нь нохой барьсан тарвагыг гэртээ авчирсан. Ээж нь тарвагыг өвчиж, чанаад гэр бүлийн 4 хүн хувааж идсэн нь тогтоогдсон. Одоогоор түргэвчилсэн тестын хариу эерэг гарсан байна. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн гарна. Нэгдүгээр хавтлын 9 хүн байгаа. Үргэлжлүүлэн нэгдүгээр хавьтлыг тогтоох, явсан маршутын дагуу шалгах ажил үргэлжилж байгаа. Тухайн иргэн уул ус тахих үйл ажиллагаанд оролцсон байна” гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ