"Манчестер Юнайтед" багийнхан ялагдсаныхаа дараа хоорондоо зодолджээ
2023-09-20

Английн премьер лигт "Брайтон" клубийнхэнтэй тоглож хожигдсон "Манчестер Юнайтед" -ийн хөлбөмбөгчид хоорондоо зодолджээ. Энэ талаар The Sun мэдээлсэн байна. 

 

"Брайтон", "Манчестер Юнайтед"-ын тоглолт 1:3 харьцаагаар өндөрлөж, Брайтон ялалт байгуулжээ. Тоглолт дууссаны дараа ялагдсан хөлбөмбөгчид хоорондоо зодолдсон гэнэ. Энэ зодооныг Бруну Фернандеш, Скотт Мактоминей, Лисандро Мартинес, Виктор Линделеф нар эхлүүлжээ. Багийн гишүүд зодооныг зогсоох гэж оролдсон ч бүтэлгүйтэж, улмаар клубийн ерөнхий дасгалжуулагч Эрик Тен Хаг оролцож байж л зодоон дууссан гэнэ. 

 

Эн дуулгахад, "Манчейстер Юнайтед" Английн премьер лигийн хүснэгтийн 13 дугаарт бичигдэж байгаа аж. Есдүгээр сарын 23-ны өдөр энэ багийнхан "Бернли"-тэй тааран тоглох юм байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Baigaa tsarai ni l ter shd yaj iigeed 10 dotroo duusgarai
2023-09-20