Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газраас ЗУРГААН ханатай гэр худалдан авах тендер зарласан байна. Тус тендерийн төсөвт өртөг 40 сая төгрөг байна.
Санхүүжилтийн эх үүсвэр орон нутгийн төсөв байхаар тендерийн баримт бичигт дурьдсан байна. Тус сумын хувьд 2023 онд 43 төрлийн бараа үйлчилгээ худалдан авахаар Засаг даргын тамгын газрынхаа Шилэн дансанд мэдээлжээ. Гэхдээ дээрх ЗУРГААН ханатай гэрийг худалдан авах тухай мэдээлэл Шилэн дансны мэдээлэлд дурьдагдаагүй байна.
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг санаачлан батлуулсан. Уг хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа. Гэвч баг, хороо, сум, аймаг, нийслэл, дүүрэг гээд бүх шатанд Төрийн хэмнэлтийн хуулийн мөрдөхгүй өнөөдрийг хүрч байна.
Өнгөрсөн хавраас аймаг сумдууд орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг наадмын талбай засварлах, барих зэрэгт зарцуулж, хэн гоё наадмын талбайтай вэ гэх уралдаанд оролцсон. Харин одоо Засаг даргын тамгын газрууд хэн гоё гэр барих марафон эхлүүлж байгаа бололтой.
Сонирхуулахад, сийлбэртэй зургаан ханатай гэр 30-35 сая төгрөгөөр зарагддаг байна.
Уншиж байна |