Азербайжаны цохилтын улмаас Мартуни хотын дарга амиа алджээ
2023-09-20

Азербайжан есдүгээр сарын 19-ний өдөр "алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа" эхлүүлэхээр шийдсэнээ зарлаж, Уулын Карабахын нутагт цохилт өгч эхэлсэн юм. 

 

Улмаар Азербайжаны цэргүүд гал нээсний улмаас Уулын Карабахын Мартуни хотын дарга амиа алдсан талаар Арменийн 24News агентлаг мэдээлжээ. "Азербайжаны цэргүүдтэй тулалдах үеэр Мартуни хотын дарга Азнавур Сагиян амиа алдсан" гэж эх сурвалж дамжуулжээ. 

 

Азербайжан Уулын Карабахд цохилт өгч эхэлсний улмаас есдүгээр сарын 19-ний үдшийн байдлаар 27 хүн амиа алдсан байна. Энгийн иргэдээс 13 хүүхэд, 15 эмэгтэй, долоон эрэгтэй шархаджээ. Азербайжан одоо Армений армийн 60 байршлыг эзэлсэн байгаа аж. 

 

УУЛЫН КАРАБАХ ДАХИН ХАЛУУН ЦЭГ БОЛЛОО 

Газар нутгийн маргаантай Армени, Азербайжан улс сөргөлдсөөр олон жилийн нүүрийг үзэж байв. Хамгийн сүүлд гурван жилийн тэртээ цус асгаруулж байсан хоёр тал дахин дайтаж эхэлжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин