Монгол Улсын бүх шатны аж ахуйн нэгж байгууллагуудын төлөвлөгөө 2030 он хүртэл бичигдэж байна гэвэл буруу болохгүй. Энэ жишгийн дагуу Ү.Оюунзул даргатай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнхэн 2030 он хүртэл төлөвлөгөө гаргуулахаар болсон байна.
Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2024 оноос 2030 он хүртэл ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө гаргуулахаар тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 300 сая төгрөг байх юм. Тус хүрээлэн энэ онд нийт 18 төрлийн бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд тендерийн баримт бичигт тусгагдсан ЗУРГААН жилийн төлөвлөгөө гаргуулах тухай дурьдагдаагүй байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдрийн байдлаар нийт 973 га газар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байгаа аж. Харин ирэх жилүүдэд ямар төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж хийх эсэх талаараа мэргэжлийн байгууллагаас 300 сая төгрөгөөр зөвлөгөө авахаар болсон нь энэ.
Сонирхуулахад, өнгөрсөн жил Ховд аймгийн Жаргалан сум ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө, зураг төсөв хийлгэхэд 90 сая төгрөг зарцуулсан байна.
Уншиж байна |