ОХУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа төрийн мэдэлд хамаарах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Москва таймс сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэвлэлүүдийг Украины Ерөнхийлөгч Зеленскийг "Ерөнхийлөгч" гэж мэдээлэхээ зогсоохыг шаардсан бичгийг есдүгээр сарын 15-нд редакциудад илгээжээ. Энэ шаардах бичигт Володимир Зеленскийн албан тушаалыг дурдахгшүй байх эсвэл "Зеленскийн дэглэм" гэсэн хэллэгийг ашиглахыг санал болгожээ. Үүнд зарим хэвлэлийн ажилтнууд ихээхэн дургүйцэж, ажлаасаа гарна гэж сүрдүүлсэн гэнэ.
Ийм шаардах бичиг хүргүүлсний дараа РИА Новости агентлаг есдүгээр сарын 18-нд гаргасан нийтлэлдээ Зеленскийг "Ерөнхийлөгч" гэж бичээгүй байна. РИА Новости агентлагийн мэднэлэлд Зеленскийн албан тушаалыг бичилгүй орхиж, гагцхүү овог нэрийг нь бичсэн бол төрийн мэдлийн ТАСС агентлаг Зеленскийг "Ерөнхийлөгч" гэж бичсэн хэвээр байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |