Korean Air болон Air New Zeland зэрэг агаарын тээвэрлэгчид зорчигчдыг онгоц руу оруулахын өмнө жинг нь хэмждэг журам тогтоосон талаар Тайландын хэвлэлүүд мэдээлжээ.
Агаарын тээврийн компаниудын мэдээлснээр, ийм журам нэвтгрүүлсэн нь онгоцны эвдрэл гэмтлээс зайлсхийх, түлшний зарцуулалтыг багасгах зорилготой гэнэ. "Зорчигчийн жинг хэмжиж, дундаж үзүүлэлтийг тодорхойлсноор онгоцны жинг нарийн тооцоолж, ингэснээр түлш зарцуулалтыг бууруулах боломжтой" гэж агаарын тээврийн компаниуд мэдэгджээ.
Түүнчлэн энэ аргыг Bangkok Airways компани ч ашиглахаар зэхэж байгаа бөгөөд бүх зорчигч болон тэдний гар тээшийг хэмжин, дундаж жинг гарган, түлшний тооцооллыг хийх нь үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Тэд энэ журмыг есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 31-нийг дуустал туршилтын журмаар нэвтрүүлэх аж. Зорчигчид онгоцонд суухын тулд биеийн жингээ зайлшгүй хэмжүүлэх албагүй гэж агаарын тээврийн компани мэдэгдээд, гэхдээ "зорчигчид хамтран ажиллана" гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |