Дэлхийд алдартай жүжигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг сайн санааны элч Кристин Дэвис есдүгээр сарын 15-ны өдөр Молдавт зочилжээ. Түүний аяллын зорилго нь Украины дүрвэгчид болон тэднийг хүлээн авч буй хүмүүстэй уулзах явдал байсан гэж Unimedia мэдээлсэн байна.
Кристин Дэвис энэ үеэр дүрвэгчдийг дэмжих төвийнхөн, энэ төвд ажиллаж, хүнд нөхцөлд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж үзүүлж буй дүрвэгч эмэгтэйчүүдтэй уулзсан байна.
"Молдавт байгаа Украины дүрвэгчдийн сэтгэлийн хатыг хараад би үнэхээр биширлээ. Хэн ч дүрвэгч болж, орон гэрээ орхихыг хүсдэггүй. Аргагүйн эрхэнд орон гэрээ, зарим тохиолдолд ойр дотныхноо орхиод ирсэн хүмүүс Молдавт хөлөө олж эхлэж байгаад баяртай байна. Молдавын ард түмний сайхан сэтгэл байгаагүй бол тэд ингэж амьдарч чадахгүй байсан" хэмээн Кристин Дэвис өгүүлжээ.
ОХУ Украинд 2022 оны хоёрдугаар сард дайн өдүүлснээс хойш Украины зургаан сая гаруй дүрвэгч хөрш орон болон бусад орнуудыг зорьсон юм. Эдгээрээс 905 мянга гаруй пүрвэгч болон гуравдагч орнуудын иргэд Молдавын хилээр нэвтэрчээ. Хэдийгээр дүрвэгчдийн ихэнх нь цааш Европын орнуудыг зорьсон бол 117 мянган дүрвэгч Молдавт үлдсэн, тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |