БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад хэрэг хариуцсан комиссын захиргааны тэргүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сард ОХУ-д айлчлахаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдээлсэн байна.
"ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевын урилгаа рБНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад хэрэг хариуцсан комиссын захиргааны тэргүүн, Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Ван И айлчлалынхаа үеэр аюулгүй байдлын асуудлаарх хоёр талт зөвлөгөөнд оролцох аж.
Энэ үеэр Украины асуудал, Ази Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах асуудлуудаар Сергей Лавров, Ван И нар хэлэлцээ хийнэ гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |