ОХУ-ын эсрэг гаргасан Украины нэхэмжлэлийн сонсголыг НҮБ-ын шүүх эхлүүллээ
2023-09-18

ОХУ Украины нутаг дэвсгэр дээр дайн өдүүлсэнтэй холбоотойгоор геноцидын тухай конвенцийг зөрчсөн тухай Оросын эсрэг 2022 оны хоёрдугаар сард Украины тал гаргасан нэхэмжлэлийн сонсголыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын шүүх есдүгээр сарын 18-ны өдөр эхлүүлжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэхэмжлэлтэй холбоотой сонсгол есдүгээр сарын 18-27-ны өдрүүдэд болох юм байна. Есдүгээр сарын 18-ны өдөр Оросын төлөөлөгчид үг хэлэх бол есдүгээр сарын 19-ний өдөр Украины тал үг хэлэх аж. Харин есдүгээр сарын 20-ны өдөр ХБНГУ, Австрали, Австри, Словак, Чех, Бельги, Хорвати, Дани, Эстони, Финлянд, Ирланд, Люксембург, Швед, Болгар, Канад, Нидерланд гэсэн нэхэмжлэлд оролцохыг шүүх зөвшөөрсөн орнуудын төлөөллүүд үг хэлэх юм байна. 

 

Эргэн сануулахад, ОХУ "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлсний дараа буюу 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Украин улс НҮБ-ын Олон улсын шүүхэд хандан Оросын эсрэг зарга мэдүүлсэн. Улмаар 2022 оны гуравдугаар сард Олон улсын шүүх тогтоол гаргаж, Оросыг дайныг нэн даруй зогсоохыг уриалж байв. Харин Оросын тал 2022 оны 10 дугаар сарын гуравны өдөр сөрөх нэхэмжлэл гаргаж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путлер цэргээ гаргавал, тэгээд д дайн дууслаа
2023-09-18