АНУ-ын Өмнөд Каролинагийн эрэг орчимд F-35В онгоц сураггүй болжээ. Онгоц сүйрэх үед нисгэгч амжиж шүхрээр газардсан талаар USA Today сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц сүйрэхээс өмнө нисгэгч амжиж газардсан, биеийн байдал нь тогтвортой байгаа гэнэ. Харин осолдсон онгоцыг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм байна.
F-35B Lightning II онгоц Бофорт тэнгисийн явган цэргийн баазаас хөөрчээ. Энэ онгоц тэнгисийн явган цэргийн хоёрдугаар агаарын хорооны сөнөөгч онгоцны эскадрилын бүрэлдэхүүнд багтаж байсан аж. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, онгоц осолдох үед ойролцоо нь өөр нэг онгоц нисэж явсан байна. Гэхдээ нэг сөнөөгч онгоц нөгөө онгоцныхоо нислэгт саад болсны улмаас онгоц сүйрсэн гэх нотолгоо байхгүй гэнэ. Сүйрсэн онгоцтой ойролцоо нисэж явсан сөнөөгч онгоц амжилттай газарджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |