Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлгийг киоск машинаар хийдэг боллоо 
2023-09-18

Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. 

 

ЦХХХ-ны сайд Н.Учрал


Төрийн хамгийн их ачаалалтай байдаг топ 10 үйлчилгээ нэг бол автотээврийн хэрэгсэл. Сүүлийн статистакаар Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих, тээврийн хэрэгслийг шилжүүлэх зэрэг нь 400 орчим мянга байдаг. Бид энэ сарын 15-наас автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж И-Монголиа дээр оруулсан.

 

Төрийн үйлчилгээний хурдан цэгүүд улсын хэмжээнд 125 байгуулагдсан байна. Энэхүү 125 хурдан цэгийн оператор дээр ирээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлэх бололцоо бүрдэж байна. 

 

Мөн И-Монголиа дээр нэгдүгээр сарын 01-нээс хойш хаана ч нотариатын гэрээ байгуулсан тухайн нотариатын гэрээ байршсан байдаг. Тэр нотариатын гэрээг цаасаар авчрахгүйгээр нотариатын гэрээгээ үндэслээд И-Монголиа аппликейшнаар дамжуулан шууд гэрээгээ татаж аваад автотээрийн хэрэгслээ шилжүүлэх бололцоог бүрдүүлснээр хотын түгжрэл, төвлөрөл маш том эерэг нөлөө үзүүлэх юм. 

 

Сүүлд нь тоон гарын үсгийн талаар "800 мянга гаруй тоон гарын үсгийн хэрэглээ бий болоод байна. Ихэнх хүмүүс иргэний үнэмлэх дээрээ авч байгаа. Хурдан цэгийн операторуудын уншигчид нь уншуулахад тоон гарын үсэг уншигдаж байгаа" гэв. 

Shuud.mn
Сонин хачин