Соёл урлагийн газар гурван өдрийн арга хэмжээнд ТЭРБУМ төгрөг зарцуулжээ
2023-09-18

Өнгөрсөн жилээс “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зохион байгуулж эхэлсэн. Өнөө жил энэхүү арга хэмжээг 8 дугаар сард зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг батлан гаргасан. Энэ дагуу "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд гурван өдрийн турш зохион байгуулагдсан юм.

 

 

Соёлын наадмыг зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багц болон бусад эх үүсвэрээс шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд Засгийн газраас даалгасан. Тэгвэл Ч.Номин сайдын тушаалаар өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд Соёл урлагийн газар руу 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Н.Мөнхзул даргатай Соёл урлагийн газар Шилэн дансандаа 1.1 тэрбум төгрөгийн зарцуулалтыг тайлагнажээ. Шилэн дансны мэдээллээс харахад долдугаар сараас эхлэн  Нүүдэлчин  фестивальд зориулан Соёл урлагийн газраас эхний гүйлгээг хийсэн байна. Тодруулбал, долдугаар сард Соёл урлагийн газраас 54 сая төгрөгийг ХҮННҮ ЭЙР ХХК руу тийзний зардал утгатайгаар шилжүүлсэн байна. Гэхдээ ямар хүмүүсийг онгоцоор авчирч Нүүдэлчин  фестивальд оролцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар хавсралтаар мэдээлэл оруулаагүй байна. 

 

 

Соёл урлагийн газар наймдугаар сард Нүүдэлчин дэлхийн фестивальд зориулсан 90 гаруй төрлийн гүйлгээ хийснээ Шилэн дансандаа мэдээлжээ. Тухайлбал, хамгаалалтын зардалд 15 сая төгрөг, 14 сая төгрөгөөр зохион байгуулагч нарын логтой өмсгөл хүрэм, 11 сая төгрөгөөр даавуун тор, 20 сая төгрөгөө кемп түрээс, 28 сая төгрөгийг цэргийнхэнд, 12 сая төгрөгөөр нэг удаагийн сав, арт чимэглэл 16 сая төгрөг, 15 сая төгрөгөөр асар майхан түрээс, 16 сая төгрөгийг спорт арга хэмжээ нээлт хаалт, хоол хүнс, түрээс гэх мэт 90 гаруй үйл ажиллагаанд 1,1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Эдгээр 90 гаруй гүйлгээн дотор хамгийн өндөр дүнтэй зарлагын нэг нь  био 00. Энэхүү арга хэмжээний үеэр био 00-ын асуудлыг 69 сая төгрөгөөр шийдвэрлэжээ. 

 

Соёлын сайдын багц хөрөнгөөс гарсан 1.5 тэрбум төгрөгийг гурван өдрийн дотор хэрхэн захиран зарцуулсан баримтыг энд дарж үзнэ үү. Мөн Соёл урлагийн газар долоо, наймдугаар сард Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд хичнээн төгрөг зарцуулсныг харж болно.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
баян писда бас идэж ханадаггүй
2023-09-18
zochin:
daanch ih olon naadam hiij tansaglaad baisan tegj l taaraa
2023-09-18