Ливид тохиосон үерийн гамшгийн улмаас Дерна хот бүхэлдээ сүйрч, 20 мянга орчим хүн амиа алдаж, гудамжаар цогцос дүүрсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлж, олон улсаас тусламж хүсэж байлаа. Улмаар олон орны аврагчид энэ улсыг зорьсон юм. Тэдгээрийн нэг хэсэг болсон Грекийн аврагчид зам тээврийн осолд оржээ.
NBC агентлагийн мэдээлснээр, Грек улс Ливи рүү хүнс, эмнэлгийн ажилтнууд бүхий онгоц илгээсэн юм. Энэ багт аврагчид ч багтсан бөгөөд тэд ажил үүргээ гүйцэтгэн, ливичүүдэд туслахаар явж байгаад Марава хотод машинтайгаа осолдож, дөрвөн аврагч амиа алдаж, 15 хүн гэмтжээ.
Ослын шалтгаан болон гэмтсэн хүмүүсийн биеийн байдлын талаарх мэдээлэл гараагүй байна. Ливийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ослын газарт ажиллаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |