Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын Нью-Йорк хотноо Илон Масктай уулзжээ. Тэд Туркийн эдийн засагт Маск хөрөнгө оруулах асуудлыг хөндөн ярилцсан гэж NBC мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ уулзалт НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд зохион байгуулагджээ. Ерөнхийлөгч Тайип Эрдоган Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагчийг хүлээн авч уулзан, Теслагийн шинэ бүтээгдэхүүн Туркийн зах зээл дээр гарах гэж байгаатай холбоотойгоор шинэ үйлдвэрээ Туркэд байгуулах саналыг Максад тавьсан байна.
Түүнчлэн Измирт болох технологийн наадамд Илон Маскийг урьж, сансарын судалгааны салбарт SpaceX компанитай хамтран ажиллахыг Эрдоган санал болгожээ.
Энд дуулгахад, Тесла компани Энэтхэгт цахилгаан машины үйлдвэрлэл байгуулах сонирхолтой байгаагаа наймдугаар сард илэрхийлж байсан. Одоо Тесла зургаан үйлдвэртэй, долоо дахь үйлдвэр нь Мексикт, барилгын шатандаа явж байгаа юм. Шинэ үйлдвэр байгуулах улс орныг энэ онд багтаан сонгоно гэж Илон Маск мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |