Монголын Hunnu Air агаарын тээврийн компани Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийг зогсоохоор болсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийг есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зогсоохоор болсон байна. Энэ өдрөөс хойших бүхий л өдрийн нислэгийн тийзийг худалдаанаас эргүүлэн татсан аж. Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэг нь Орос, Монголыг холбосон цорын ганц нислэг байсан гэж ТАСС агентлаг онцолжээ.
Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийн тийз борлуулалт хангалтгүй, энэ чиглэлд эрэлт муу байсан тул Хүннү Эйр компани нислэгийг төлөвлөснөөс өмнө зогсоохоор болсон байна. Өмнө нь, 2023 оны 10 дугаар сарын 27-ноос нислэгийг зогсооно гэсэн мэдээлэл гарч байв. Харин товлосон хугацаанаас өмнө нислэгийг зеогсоохоор болсон тул есдүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ныг хүртэлх өдрүүдийн тийз худалдан авсан зорчигчдыг тийз борлуулсан салбартаа хандахыг анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |