Бразилын хойд хэсэг дэх Амазоны ойн бүсэд онгоцны осол болжээ. МИР24 сувгийн мэдээлснээр, жуулчдыг тээвэрлэж явсан онгоц осолдож, олон хүн амиа алдсан байна.
Энэ осол өнгөрсөн бямба гарагт болжээ. Онгоц Манаус хотоос 400 км зайд байх нисэх буудлын газардах зурвас руу орох үедээ осолдсон байна. Осол болох үеэр ширүүн бороо орж байсан аж. Улмаар онгоцонд байсан 12 жуулчин, экипажийн хоёр гишүүн бүгд амиа алджээ.
Эдгээр хүмүүсийн дунд гадаадын иргэд байсан эсэхийг тодруулж байгаа юм байна. Мөн осол болсон газарт шуурхай багийнхан ирж ажиллан, холбогдох албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |