Австралид 8,1 сая муур байдаг бөгөөд ийм их мур байгаа нь биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байна гэж экологичид үзжээ.
Австралид жил бүр хоёр тэрбум орчим янз бүрийн амьтныг муур хөнөөдөг аж. Тиймээс нутгийн эрх баригчид муур хүрээлэн буй орчинд учруулж буй асар их хор хөнөөлийг багасгахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч, муур салхилуулах цагийг ч багасгахаар зэхэж байгаа талаар The Mirror мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Австралид муурны халдлагад өртөмтгий 57 нэр төрлийн амьтан байдгийн 47 нь сүүн тэжээлтэн аж. Австралид золбин муурын үржлийг хязгаарлах зорилгоор унтуулах зэрэг арга хэмжээ авдаг бол энэ удаад гэрийн тэжээвэр мууранд чиглэгдсэн арга хэмжээ авахаар зэхэж байгаа гэнэ. Энэ арга хэмжээний хүрээнд муур салхилуулах цагт хязгаар тавьж, муурыг заавал тусгай үүрэнд байлгах, муурны үржлийг хязгаарлах шаардлага тавихаар төлөвлөж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |