БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрбээр энэ айлчлалынхаа хүрээнд өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийжээ.
Хэлэлцээрийн үеэр Ким Жон Ун ОХУ "империализмын эсрэг тэмцэл" хийж буйг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Хойд Солонгос ноён Путин болон түүний засгийн газрын шийдвэрийг үргэлж дэмжсээр ирсэн хэмээн онцолжээ.
Ким Жон Уны өгүүлснээр, Орос улс одоо "төрийн тусгаар байдал, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд" хөдөлж байгаа гэнэ.
"Бид цаашид ч харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй. Бид үргэлж Путин болон Оросын засгийн газрын шийдвэрийг дэмжсээр ирсэн. Бид үргэлж империализмын эсрэг тэмцэл, тусгаар улсыг байгуулах үйлсэд үргэлж хамтдаа байна" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч есдүгээр сарын 12-ны өдөр ОХУ-д очсон. Өнөөдрийн уулзалт Восточный сансрын буудал дээр болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |