Хятадын Гуандун мужийн Маомина хотол Хайкуй хар салхи нүүрлэж, үерийн гамшиг тохиосон . Энэ үерийн үеэр матар үржүүлгийн фермээс 75 матар сураггүй болсон талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ферм гурван метрийн өндөртэй хашаагаар хүрээлэгдсэн байдаг ч үерийн улмаас хашаа нурж, 75 матар урсан, сураггүй алга болжээ. Матар тус бүр нь 100кг орчим жинтэй гэнэ. Аюултай амьтад алдагдсан тул тосгоны оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид анхааруулжээ.
Матруудыг олсон тохиолдолд тэр дор нь устгах аж. Одоогоор хэд хэдэн матрыг олж устгасан, харин оршин суугчдын дундаас бэртэж гэмтсэн хүн гараагүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |