Путин, Ким Жон Ун нар Восточный сансрын буудал дээр уулзжээ
2023-09-13

ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун Амур мужид байх Восточный сансарын буудал дээр очжээ. Түүнийг төмөр замын буудлаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин угтсан байна. 

 

Владимир Путин болон Ким Жон Ун нар "Ангара" нэртэй шинэ пуужин угсрах ажил явагдаж буй пуужин тээвэрлэгчийн угсралт, туршилтын корпуст уулзжээ. Тэд товчхон ярилцаад, сансарын буудал үзэх ажлаа үргэлжлүүлсэн гэж Интерфакс мэдээлсэн байна. 

 

Тэд сансрын буудлын хэд хэдэн объект, тэр дундаа "Союз-2" пуужин тээвэрлэгчийн хөөргөх комплексийг үзэх аж. Үүний дараа Орос, Хойд Солонгосын дээд түвшний хэлэлцээ болж, энэ уулзалтад Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцоно гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-13