Өнгөрсөн шөнө Украины Зэвсэгт хүчин Оросын тэнгисийн үйлдвэрт далавчит пуужингаар цохилт өгчээ. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, өнгөрсөн шөнө Украины Зэвсэгт хүчин Севастополийн тэнгисийн үйлдвэрт 10 далавчит пуужингаар цохилт өгчээ. Энэ цохилтын үеэр 24 хүн гэмтсэн байна.
Севастополь шөнийн 03:18 цагт халдлагад өртжээ. Цохилтын улмаас гэмтсэн 24 хүний дөрвийн биеийн байдал дунд зэрэг байгаа гэнэ. Мөн далавчит пуужингийн цохилтын улмаас Севастополийн тэнгисийн үйлдвэрийн өмнөд талбай шатжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |