БНАСАУ дахин пуужин харважээ. Энэ пуужин баллистик пуужин байх магадлалтай гэж Японы эргийн хамгаалалтын газар мэдээлснийг Kyodo дамжуулсан байна.
Японы эргийн хамгаалалтын газрын мэдээлснээр, пуужин унасан, гэхдээ чухам хаана унасан нь тодорхойгүй байгаа тул пуужингийн хэлтэрхий олдсон нөхцөлд ойртохгүй байх, холбогдох албаныханд нэн тэргүүнд мэдээлэхийг иргэддээ анхааруулжээ.
Ийм мэдээлэл гарсны дараа дахин нэг пуужин харвасан талаарх мэдээлэл гарсан байна. Хойд Солонгос Япон тэнгисийн зүг баллистик пуужингуудыг дарааллан харвасан байж болзошгүй гэж Японы эргийн хамгаалалт мэдээлжээ. Энэ газрын мэдээлснээр, орон нутгийн цагаар 11:46, 11:55 (shuud.mn: Улаанбаатарын цагаар 10:46, 10:56) хоёронтаа пуужин харвасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |