Дайны улмаас Украинд 9,6 мянган энгийн иргэн амиа алджээ
2023-09-13

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Орос, Украины дайнд амиа алдсан Украины энгийн иргэдийн тоог шинэчлэн гаргажээ. 

 

Хүний эрхийн дээд комиссарын газрын тайланд өгүүлснээр, ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш энэ оны есдүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд 9614 энгийн иргэн амиа алдаж, 17,5 мянган хүн шархадсан байна. Хохирогчдын гуравны нэг нь Донецк болон Луганск мужизд амиа алджээ. 

 

НҮБ амиа алдагсдын тоог мэдээлэхдээ шинэчилсэн тоо нь гагцхүү баримтаар баталгаажсан тохиолдлууд, бодит байдал дээр хохирогчдын тоо их байж болзошгүйг цохон тэмдэглэсэн байна. Учир нь байлдааны ажиллагаа идэвхтэй өрнөж буй газруудаас бодит мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орк:
Өө ийм цөөхөн үү
2023-09-13