Өмнөд Солонгос Оросын нүүрсний нийлүүлэлтийн эсрэг хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа аж. Энэ талаар ОХУ-ын Neft Research компанийн захирал Александр Котов мэдэгдсэнийг РБК дамжуулжээ.
Түүний өгүүлснээр, одоогоор хязгаарлалт нь албан бус шинжтэй байгаа гэнэ. Гэхдээ цаашлаад Японы адилаар Оросын нүүрсийг худалдан авахыг бүрэн хориглож магадгүй гэж Котов өгүүлжээ.
ОХУ Украинд дайн өдүүлснээс үүдэн дэлхийн улс орнуудын зүгээс олон төрлийн хориг арга хэмжээтэй тулгарсаар байгаа юм. Оросын эсрэг хориг тавьж буй орнуудын нэг нь Өмнөд Солонгос бөгөөд энэ улс эдийн засгийн шинэ хориг арга хэмжээнд нэгдэн, ОХУ-ын Төв банктай гүйлгээ хийхийг зогсоосон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |