Америкийн Луизиана мужийн ахлах сургуульд зэвсэгт этгээд гал нээжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг орон нутгийн эрх баригчдаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Гринсург хот дахь Гэгээн Еленагийн коллежийн дэргэдэх дунд сургуульд зэвсэгт халдлагын улмаас нэг сурагч амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Амиа алдсан сурагч нь сургуулийн хөлбөмбөгийн багийн гишүүн байсан аж. Гал нээсэн этгээд нь мөн л энэ сургуулийн сурагч хүү байжээ.
Энэ хэргийн улмаас хоёр сурагч шархдаж, ртэднийг Батон-Руж руу нисдэг тэргээр хүүхдийн эмнэлэгт хүргэсэн байна. Хэрэгтнийг цагдаагийнхан баривчилжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |