Латви Оросын дугаартай машин нэвтрүүлэхийг хориглолоо
2023-09-13

Европын холбооны орнууд Украинд дайн өдөөсөн ОХУ-ыг эсэргүүцэж төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ хоригт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг Европын хилээр нэвтрүүлэхийг хориглож, улмаар Оросын иргэд Европын орнууд руу хувийн эзэмшлийн, Орост бүртгэлтэй машинаар нэвтэрвэл хураана гэж анхааруулж байлаа. Өмнө нь Герман улс Оросын иргэдийн машиныг хураасан тохиолдол гарч байсан бол энэ удаад Латви улс ОХУ-ын дугаартай машиныг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. 

 

Тодруулбал, Беларусь, Оростой залгаа хилийн боомтуудаар Оросын дугаартай автомашинуудыг нэвтрүүлэхийг Латви хоригложээ. Энэ талаар Латвийн Улсын орлогын албаны дэргэдэх Гаалийн удирдах газраас иш татан Delfi мэдээлсэн байна. 

 

Хилээр нэвтэрч байгаа хүн гаалийн байгууллагын зааварчилгааг биелүүлэх, тэр дундаа Орос, Беларусь руу буцахаас татгалзвал автомашиныг нь хураана гэж Гаалийн газар мэдэгджээ. Энэ хориг есдүгээр сарын 12-ны 23.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болсон байна.

 

Харин Латвийн нутаг дэвсгэрээс хувийн тээврийн хэрэгсэл болгон ашиглаж буй Оросын дугаартай машинаар гарах боломжтой аж. Түүнчлэн, ЕХ руу нэвтрэхдээ Оросын дугаартай машин дээрээ гаалийн мэдүүлэг үйлдэж, зорчих хэрэгсэл болгон ашиглаж байгаа бол Европын холбооны нутгаас Орос руу ийм машинаараа буцаж болох юм байна.

 

Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй байх хориг Европын холбооны дипломат болон консулын төлөөлөгчдийн газарт ашиглах зориулалт бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй гэж онцолжээ.

 

Бусад орнуудын хориг

Латвиас өмнө Литва улс Орсоын дугаартай машинуудыг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон юм. Түүнчлэн Оростой хиллэдэг Европын холбооны орнууд Оросын дугаартай автомашиныг нутаг дэвсгэр рүүгээ нэвтрүүлэхгүй байх тухай асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ гэж Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Чахна мэдээлж байлаа. Зохих шийдвэр гарагвал Эстони улс энэ шийдвэрийг дагана гэж сайд мэдэгдэж байв. 

 

Харин Оростой хил залгаа Финланд улс одоогоор энэ жишгийг дагах бодолгүй байгаа гэнэ. 

 

"Оросын дугаартай автомашинууд урьдын адил Финланд руу зорчиж болно. Өөр шийдвэр гарвал тухай бүрт нь мэдэгдэнэ" хэмээн Финландын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв. 

 

Украин дахь дайны улмаас ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээний дагуу Орост бүртгэгдсэн автомашиныг ЕХ руу нэвтрүүлэх боломжгүй, "хууль бус импорт" гэж үзэхээр болсон талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байлаа.  Энэ хориг бүхий л суудлын автомашин, түүнчлэн, 10-аас доош хүн тээвэрлэх зориулалттай бусад тээврийн хэрэгсэлд ч хамаарах юм байна.

 

Оросын дугаартай автомашинуудыг хурааж эхэлсэн талаарх мэдээлэл тавдугаар сараас гарч эхэлсэн юм. Тухайн үед Германд ийм тохиолдлууд гарсан бөгөөд Украин руу ОХУ халдсаны хариуд 2022 оны 10 дугаар сард авч хэрэгжүүлсэн Европын холбооны хоригийн наймдугаар багцад заасны дагуу машиныг хураана гэж Германы гаалийнхан мэдэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор Финланд дахь ОХУ-ын Элчин сайдын яам иргэддээ хандан Европын орнууд руу Оросын дугаартай машинтай зорчихгшүй байхыг уриалжээ. 

 

Үүний зэрэгцээ, мөн л хориг арга хэмжээтэй холбоотойгоор Европын орнууд руу нэвтэрсэн оросуудаас ухаалаг гар утас, зөөврийн компьютер, чемодан, гоо сайхны хэрэгслийг хурааж болзошгүй гэнэ. Эдгээр хувийн хэрэгслүүд мөн л хоригийн жагсаалтад орсон гэдгийг Еврокомисс анхааруулжээ.Энэ хориг жуулчдад ч хамаарах гэнэ. Мөн гааль дээр арьс, үслэг эдлэл, хагас үнэт болон үнэт чулуу, фотоаппарат, ариун цэврийн цаас, шампунь, шүдний оог ч хуульб ус бараа гэж үзэн хурааж болзошгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос бол адгийн хөрш визтэй болох ёстой
2023-09-13
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-13
Оростой визтэй болох хэрэгтэй. Путин ч дуртай байх болно. Цэрэгт татлага , улс орноосоо зугтагсдад тэр дургүй
2023-09-13
Dash:
Эзлэн түрэмгийлэгчдийг хэнч дэмжихгүй...Монгол ч адилхан.
2023-09-13
Manaih ch gesen bolimoor yum
2023-09-13