Сирийн Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан илгээлт явуулжээ. Энэ илгээлтэд Сирийн баялгийг АНУ цөлмөсөн, түүнтэй холбоотой алан хядах бүлэглэлүүд энэ улсад байгаа гэдэгт олон улсын анхаарлыг хандуулахыг хүсэж байна хэмээсэн байна.
"Сирийн нутаг дэвсгэр дээрх АНУ-ын хууль бус цэргийн ажиллагааг дуусгаж, газрын тос хийн салбарт учруулсан хохирлын төлөө Америкийн захиргааг хариуцлагад татаж, газрын тосны нөөцийг хулгайлсных нь төлөө нөхөн төлбөр төлүүлэхийг шаардаж байна" хэмээн Сирийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Сирийн эрх баригчид АНУ Сирид учруулсан хохирлыг ч мөн тооцоолжээ. АНУ-ын гэмт үйлдлийн улмаас газрын тосны салбарт учирсан шууд хохирол 27,5 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |