Одоогоос 12 жилийн өмнө осол болох үеэр Фукушима атомын цахилгаан станцын реакторыг хөргөхөд ашигласан усыг хадгалж байгаад, нөөцлүүр сав дүүрсний улмаас цэвэршүүлэн асгах шийдвэрийг Японы эрх баригчид гаргасан. Улмаар наймдугаар сарын дундуур ус асгах ажлыг эхлүүлж байв.
МИР24 агентлагийн мэдээлснээр, Фукушима-1 атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн усыг тэнгист асгах ажил дуусчээ. Нийтдээ 8000 тонн орчим усыг тэнгист асгасан байна.
Одоо станцын мэргэжилтнүүд тоног төхөөрөмжид үзлэг хийн, есдүгээр сарын сүүлээр ус асгах ажлын хоёр дахь ээлжийг эхлүүлэх юм. Одоо нөөцлүүрүүдэд цацраг идэвхит бодис бүхий сая гаруй тонн ус хадгалагдаж байгаа аж. Усыг тэнгист асгахаас өмнө цэвэршүүлж, тэнгисийн устай хольсны дараа асгаж байгаа гэж Японы эрх баригчид мэдэгдэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |