Хятадын Төв банк доллар худалдан авалтад тавих хяналтаа чангаруулна
2023-09-12

Хятадын Ардын банк тус улсын компаниуд доллар их хэмжээгээр худалдан авах үед энэ ажиллагааг сайтар шалгахаар болжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Хятадын Ардын банк арилжааны банкуудтай уулзжээ. Улмаар шинэ журам хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ журамд зааснаар 50 саяас дээш доллар авах компаниуд Ардын банкнаас зөвшөөрөл авахаар болсон байна. 

 

Энд дуулгахад, есдүгээр сард ам.доллартай харьцах юанийн ханш 2007 оноос хойших хамгийн доод үзүүлэлтдээ хүрсэн юм. Улмаар Хятадын эрх баригчид юанийн ханшийн уналтыг сааруулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-09-12