Есдүгээр сарын есөнд шилжих шөнө Мароккод 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, ноцтой хохирол дагуулсан. Газар хөдлөлтийн улмаас 2200 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл даваа гарагт мэдээлж байсан бол энэ тоо дахин нэмэгджээ.
Орон нутгийн телевизийн мэдээлснээр, Мароккод хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2862-д хүрсэн байна. Түүнчлэн 2562 хүн бэртэж гэмтжээ. Одоо эрэн хайх, аврах бригад болон шуурхай албаныхан нуранган доороос цогцос, гэмтэж бэртсэн хүмүүсийг хайх ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Бямба гарагт болсон газар хөдлөлт энэ улсад 1960 оноос хойш гарсан хамгийн их хохирол дагуулсан газар хөдлөлтөд тооцогдож байна. 1960 онд энэ улсад газар хөдлөлтийн улмаас 12 мянга гаруй хүн амиа алдаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |