ОХУ-ын Сочи хотоос Омск руу чиглэн нислэг үйлдэж байсан, "Уральские авиалинии" агаарын тээврийн компаниуд Новосибирск хотоос холгүйхэн хээр талд ослын буулт хийжээ. Энэ талаар РБК мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онгоцонд 170 хүн зорчиж явсны 23 нь хүүхэд аж. Ослын буултын үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Зорчигчдыг бүгдийг нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн үзлэгт хамруулж байгаа аж. Сочи хотоос Омск чиглэн нисэж явсан онгоцонд гэмтэл гарсны улмаас Омск хотод газардаж чадалгүй Новосибирскээс газардах зөвшөөрөл хүссэн байна. Новосибирск хүртэл 600 км зай туулах ёстой байсан бөгөөд энэ зайг туулж амжилгүй, Новосибирск хүрэхэд 200 км дутуу байхад нисгэгчид хээр талд онгоцоо газардуулжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, онгоц Новосибирск мужийн Убинскад газардсан байна. Энэ газар Омс, Новосибирскийн хоорондох замд байрладаг аж. Онгоц ослын буулт хийх болсон шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа, ослын буулт хийсэн газарт аврагчид очиж, хүмүүст яаралтай тусламж үзүүлсэн гэж Регнум агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |