ОХУ Хятадад нийлүүлэх хийн үнийг 50 хүртэлх хувиар бууруулна
2023-09-12

Оросын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болсон "Газпром"-ын байгалийн хийн худалдаа ашиггүй байгаа ч Хятадад нийлүүлэх Оросын байгалийн хийн үнэ ойрын жилүүдэд улам буурна гэж Ройтерс агентлаг Оросын Засгийн газрын баримт бичгээс иш татан мэдээлжээ. 

 

ОХУ-ын Засгийн газрын таамаглаж байгаагаар, ирэх жилд Хятадад "Сибирийн хүч" хоолойгоор дамжуулах хийн үнэ 46 хувиар буурч, мянган кубметр нь 271,6 доллар болох гэнэ. Харин Турк болон Европт нийлүүлэх үнэ 481,7 ам.доллар байх аж. Хямд үнээр худалдахаар төлөвлөж байгаа ч Хятад руу нийлүүлэх хийгээ нэмэхээр Газпром төлөвлөж байгаа гэж Ройтерс мэдээлжээ. 2023 оны дүнгээр Газпром Хятадад 22 тэрбум кубметр хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа бол ирэх жил энэ хэмжээг 30 тэрбум кубметрт хүргэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Үүний зэрэгцээ, ОХУ Европын орнуудад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх ажил улам идэвхжсэн аж. The Financial Times сонины мэдээлснээр, 2023 оны эхний долоон сард Оросоос Европын холбооны орнуудад нийлүүлсэн шингэрүүлсэн хийн хэмжээ 2021 оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар нэмэгджээ. Тэр дундаа, Испани, Бельги гэсэн орнууд ОХУ-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд шингэрүүлсэн байгалийн хийн томоохон худалдан авагчдын жагсаалтад хоёр болон гуравдугаарт бичигджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ингэхгүй бол хятад хий авахгүй тавьсан хоолой нь бөөн алдагдал болж хувирах юм болов уу даа.Одоо ч төвөгтэй цаг үе юм аа
2023-09-12
Хятадын харъяат бензиний колонк нь болсон арчаагүй орк иванууд.
2023-09-12