Ливийн Дерна хотод байх үерийн далан задарч, хот бүхэлдээ усанд автжээ. Энэ талаар АВС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, аадар бороо, шуурганы дараа далан сэтэрч, орон сууцны хорооллууд үерийн урсгалд урсан, тэнгис рүү орж осолджээ. Энэ үерийн улмаас 2000 гаруй хүн амиа алдсан бол 6000 орчим хүн сураггүйд тооцогдож байгаа юм байна.
Энэ хотыг Дэниель хар салхи ням гарагт дайрч, байгалийн гамшгийн улмаас зам, байшингууд эвдэрчээ. Үүнээс өмнө Дэниель хар салхи Грекийг дайрч, үүний араас үерийн гамшиг тохиосон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |