Путиний өршөөлөөр суллагдсан хүмүүсийг Оросын гвардад элсүүлж эхэлжээ
2023-09-12

Шоронгоос Путиний өршөөлөөр суллагдаж, Вагнер хувийн цэргийн компанид хөлсний цэргээр ажиллаж байсан хүмүүсийг Оросын гвардад элсүүлж эхэлжээ. Энэ талаарх мэдээллийг "Важные истории" дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Вагнер компанийн эзэн Евгений Пригожин наймдугаар сарын сүүлээр онгоцны ослоор амиа алдсаны дараа вагнерчуудын ар гэрийнхний хаалттай чатад Оросын гвардад хүн элсүүлж байгаа талаарх мэдээлэл гарах болсон аж. Оросын гвардад элсэх хүсэлтэй хүмүүсийг аюулгүй байдлын алба сайтар шалгахын дээр хувийн цэргийн компанитай хийсэн гэрээгээ дуусгасан баримт бичиг төдийгүй ял шийтгэл эдлэж байсан эсэх лавлагааг шаарддаг гэнэ.

 

Путиний өршөөлөөр суллагдаж, дараа нь хөлсний цэргээр ажиллаж байсан хүмүүсийг Оросын гвардад шалган авах ажил нэг долоо хоног орчим үргэлжилдэг аж. Хүн бүр энэ шалгалтыг давж чадахгүй, харин сонгогдсон хүмүүс нь бага тушаалд томилогддог гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энхболд.х:
Элэнцэгний чинь орос ах.Тэр чинь Хужаатай нийлж биднийг дээрэлхэж байгаа,биднийг гарцгүй болгох гэж байна
2023-09-13
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-12
Гялай гялай:
Одоо орос ах нар ялчих байхаа
2023-09-12
Энхболд.х:
Элэнцэгний чинь орос ах.Тэр чинь Хужаатай нийлж биднийг дээрэлхэж байгаа,биднийг гарцгүй болгох гэж байна