Оросын армийг хуурамч бай онуулж, сумыг нь хий хоосон үрэхийн тулд Украины арми байлдааны талбар дээр цэргийн техникийг дуурайлгасан загвар өргөн ашиглаж байгаа гэж CNN мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн техникийг дуурайлган хийх ажлыг Украины бизнесмен Ринат Ахметовын "Метинвест" уул уурхай, төмөрлөгийн компани гүйцэтгэдэг аж. Энэ компани баруунд үйлдвэрлэгдсэн олон зуун техникийн загварыг бүтээсэн бөгөөд эдгээрийг хожим нь ОХУ-ын цэргүүд устгасан байна.
"Дайн их өртөг өндөртэй, тиймээс оросууд манай хуурамч байг устгахын тулд дрон, пуужингаа хий хоосон үрэх нь бидэнд чухал. Дрон, ракет үнэтэй, харин манай дуураймал загварууд хавьгүй хямд" хэмээн энэ компанийн нэрээ нууцалсан эх сурвалж сэтгүүлчдэд ярьсан байна.
Эх сурвалжийн өгүүлснээр, дайн эхэлсэн цагаас л Украиныг байгаагаасаа их зэвсэгтэй харагдуулахын тулд тэргүүн шугам руу дуураймал загваруудыг олноор нь илгээх болсон аж. Анхандаа дуураймал загварууд хийц муутай, дайсны сонирхлыг татахгүй байсан тул инженерүүд дахин ажиллан сайжруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |