Венец рүү нэвтрэхэд төлбөр төлдөг болжээ

Венецийн эрх баригчид хотод ирсэн жуулчдаас авах хураамжийн хэмжээг тогтоосон гэж мэдэгджээ. Ийм хураамж нэвтрүүлэх шийдвэр өмнө нь гарч байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хэрэгжилтийг хойшлуулж байсан юм.
Ирэх оны хавраас хэрэгжиж эхлэх журмын дагуу жуулчид таван евро төлж Венец рүү нэвтрэх юм байна. Венецид хоноглохгүй, өдрөөр ирсэн жуулчдаас ийм төлбөр авах бөгөөд 14-өөс доош насныхнаас хураамж авахгүй гэнэ. Хоногоор ирээгүй жуулчдаас төлбөр авах болсон нь эдийн засгийн шалтгаантай аж. Ийм жуулчид төсөвт татвар төлдөг зочид буудлуудад бууж, мөнгө төлдөггүй учир ийм шийдвэр гаргажээ.
Эхний ээлжинд жуулчны хураамжийг 30 хоногийн хугацаатай туршиж эхлэх юм байна. Чухам хэзээнээс эхлэн турших талаар эцэслэн тогтоогоогүй, гэхдээ жуулчдын урсгал дахин сэргэх ирэх хавраас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ