Өмнөд Солонгос Украинд 2,3 тэрбум долларын тусламж үзүүлнэ
2023-09-11

Дайн дараа Украиныг сэргээн босгоход дэмжлэг болгон 2,3 тэрбум долларын тусламж үзүүлэх шийдвэрийг Өмнөд Солонгосын Засгийн газар гаргажээ. Энэ талаар KBS мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эхний ээлжинд Украин 300 сая долларыг 2024 онд хүмүүнлэгийн хэрэгцээнд зориулан хүлээн авна гэж Шинэ Дели хотноо болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэдэгджээ. Үлдсэн хоёр тэрбум долларыг 2025 онд урт хугацааны тусламж болгон илгээх бөгөөд үүнийг Украины нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг дэмжихэд ашиглах юм байна.

 

Урт хугацааны тусламжийг Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаар дамжуулан бага хүүтэй зээл хэлбэрээр олгох аж. Энэ санг Өмнөд Солонгос хөгжиж буй орнуудын эдийн засгийн төслүүдийг дэмжих зорилгоор 1987 онд байгуулж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин