Мароккод газар хөдлөлтийн улмаас гэмтсэн хүмүүст 2,5 мянган эмнэлгийн ажилтан тусламж үзүүлж байна
2023-09-11

Мароккод газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн гэмтсэн. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр 1000 гаруй улсын болон хувийн эмнэлгийн эмч, 1500 эмнэлгийн ажилтан 24 цагаар ажиллаж байгаа гэж NBC мэдээлжээ. 

 

Байгалийн гамшгийн улмаас ноцтой хохирол амссан Марокко руу хэд хэдэн орон аврагч болон эмнэлгийн ажилтнуудыг илгээсэн байна. Гамшгийн бүс дэх бүхий л эмнэлгүүд тусламж үзүүлж, түргэн тусламжийн нэмэлт багууд дайчлагдан ажиллаж байгаа гэнэ. Хохирол амссан бүсүүд рүү аврагч илгээх саналыг Испани, Катар, АНЭУ, Их Британи тавьжээ. Улмаар Британийн тусгай төхөөрөмж, эрэлч нохойтой, эрэн хайх аврах ажиллагааны 60 мэргэжилтэн Марокког зорьжээ. 

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын еснөөс арванд шилжих шөнө Мароккод 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ байгалийн гамшгийн улмаас бүхэл бүтэн суурин, тосгон сүйрч, 2122 хүн амиа алдсан. Улмаар энэ улсад гурван өдрийн гашуудал зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин