Чилийн Гадаад хэргийн сайд руу зэвсэгт этгээдүүд халджээ
2023-09-11

Чилид үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээдүүд тус улсын Гадаад хэргийн сайд Альберт ван Клаверенийг дээрэмдэхийг завджээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Альберт ван Клаверен цагдаагийн хамгаалалттайгаар гэртээ харьж явах үед нь нэгэн машинаас зэвсэглэсэн хоёр хүн бууж ирэн, цагдааг заналхийлжээ. Үүний дараа сайдын хамт машинд нь сууж байсан эмэгтэй цагдаагийн алба хаагч гал нээж, улмаар зэвсэгт этгээдүүд зугтсан байна. 

 

Эдгээр этгээдүүдийг хууль сахиулагчид саатуулж чадсан, тэдний нэг нь цагдаа эмэгтэйн суманд өртөн шархдсан байжээ. Тэд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэж Чилигийн хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин