Германы Гадаад хэргийн сайд Киевт гэнэтийн айлчлал хийлээ
2023-09-11

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Украинд айлчлахаар Киевт очжээ. Түүнийг айлчлах гэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байгаагүй гэж Германы DPА агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэ нь ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд сүүлийн жил хагасын хугацаанд Украинд айлчилж буй дөрөв дэх тохиолдол юм. Гадаад хэргийн сайд Анналена Бербок Польшоос шөнийн галт тэргээр Киевт хүрсэн байна. Түүнийг галт тэрэгний буудал дээр Германы Элчин сайд Мартин Йегер угтан авчээ. 

 

Гадаад хэргийн сайд Анналена Бербок Киевт ирсэн даруйдаа мэдэгдэл хийхдээ ХБНГУ цаашид Украинд "эдийн засаг, хүмүүнлэгийн болон цэргийн тусламж" үзүүлсээр байна хэмээн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин