Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобус явуулах шийдвэр гаргасан. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн чанар хүртээмж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлсөн. Өнгөрсөн шөнө Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодогч этгээд хэд хэдэн байршил дээр хашлагыг мөргөж гэмтээсэн. Үүнтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа.
Наадамчдын өргөн чөлөө дээр нийт тээврийн хэрэгслээр зорчиж байгаа урсгалыг тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрсэн. Улаанбаатар хотын гол ба үндсэн зам дээр явах нийт тээврийн хэрэгслийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Иймээс нийтийн тээврийн тоо, зорчих урсгалыг нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний 7.2 км замд хашлага тавьсан. Цаашид нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлнэ. Иймээс нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Замын нэгдүгээр эгнээг тусгаарлах 3000 метр хашлагад 950 сая төгрөгийн өртөгтэй хашлага хийгдсэн" гэлээ.
Уншиж байна |