Хятадын онгоц хөдөлгүүр нь шатсаны улмаас Сингапурт газарджээ
2023-09-11

БНХАУ-ын Сычуань мужийн Чэнду хотоос хөөрсөн Air China агаарын тээврийн компанийн онгоцон дотор утаа гарсны улмаас Сингапурт газарджээ. Энэ талаарх мэдээллийг SCMP дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нислэг үйлдэж байх үед онгоцны дотор талд утаа гарч, хүмүүс амьсгалах аргагүй болжээ. Онгоц өндрөө багасган, газардахаар зэхэж байх үед утаа нэмэгдэж, амьсгалахад хүнд байсан тул хувцас, алчуураар амаа дарж байсан гэж зорчигчид өгүүлсэн байна. 

Онгоц газардсаны дараа 155 зорчигч, экипажийн бүрэлдэхүүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд есөн хүн хөнгөн гэмтжээ. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үеэр онгоцны зүүн хөдөлгүүр шатаж байсан гэнэ. Гэмтэл гарсан онгоцыг буулгаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд Чанга нисэх буудлын хөөрөх, газардах зурвасыг түр хааж, нислэгүүдийн 30 гаруй хувийг цуцалж, хойшлуулжээ.

 

Air China компанийн мэдээлснээр, хөдөлгүүр нь шатсан онгоц нь дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон Airbus 320 neo онгоц байсан гэнэ. Одоо энэ хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-12