Унгарт агаарын шоуны үеэр онгоц унаж, онгоцонд байсан хоёр хүн газар дээрээ нас баржээ. Энэ талаар орон нутгийн хууль сахиулагчдаас авсан мэдээлэлтэйгээр Франс Пресс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Будапештээс 70 км зайд Секешфехервар хотын нисэх буудалд энэ осол болжээ. Ослын улмаас онгоцонд байсан 67 настай эмэгтэй болон 37 настай эрэгтэй хоёулаа амиа алдсан байна.
Онгоц машины зогсоолын хажууд унаж, дэлбэрсний улмаас зогсоол дээр байсан нэг машин шатжээ. Улмаар машин дотор байсан дөрвөн хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний түлэгдэлтийн зэрэг өндөр гэж орон нутгийн хууль сахиулагчид мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |