Владивостокийн эдийн засгийн форумын үеэр Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун Оросыг зорьж, Владимир Путинтэй уулзаж магадгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон улсын хэвлэлүүдээр гарсан. Ким Жон Ун ийм айлчлал хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам ч үзэж байгаа аж.
"Яамны үзэж байгаагаар, Ким Жон Ун Орос руу явж магадгүй. Явбал тэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана" хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чон Ха Гю мэдэгджээ.
Өмнө нь Нью-Йорк Таймс сонин АНУ болон түүний холбоотнуудын албан тушаалтнуудаас авсан мэдээлэлтэйгээр, БНАСАУ-ын тэргүүн есдүгээр сард Орост айлчилж магадгүй гэж мэдээлсэн юм.
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудлаар Путинтэй уулзахаар зэхэж байна
Г.Бямбасүрэн
Уншиж байна |