ОХУ-д улстөрч зорчиж явсан хувийн нисдэг тэрэг сүйрчээ
2023-09-11

Энэ сарын 10-ны өдөр Вологда хотын орчимд хувийн нисдэг тэрэг сүйрчээ. Нисдэг тэргэнд гурван хүн зорчиж явсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

РБк агентлагийн мэдээлснээр, гурван хүнтэй нисэж явсан хувийн нисдэг тэрэг Вологда мужийн Воже нуурын дээгүүр бүртгэлгүй нислэг үйлдэж явахдаа унасны дараа хоёр хүнийг аварч, нэг хүнийг эрэн хайж байгаа аж. Тухайн хүн живсэн байж болзошгүй гэнэ. 

 

Нисдэг тэрэг нууран дээгүүр нам өндөртэй нисэж байгаад нисгэгч удирдлагаа алдан, усанд унасан байна. Нууран дээгүүр хэт нам өндөртэйгээр ниссэн нь осол гарах шалтгаан болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Энэ нисдэг тэргэнд Парламентын гишүүн асан, Архангель мужийн бизнесмен Сергей Щелок зорчиж явсан гэнэ. 

 

Сергей Щелок  Воже нуурын эрэг дээр нисдэг тэрэгний талбай, загасчлалын байшинтай аж. Нисдэг тэрэгний ослын дараа сураггүй болсон хүн хэн болох нь тодорхойгүй байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Орост болж байгаа осол бидэнд ямар хамаа байна даа. Тэнд өдөрт хэдэн арван осол болж л байгаа шүү дээ.
2023-09-11